МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ, ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД




МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ,

ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД

“Гаалийн байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай”  Гаалийн ерөнхий газрын 2020 оны А/42 дугаартай тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр гүйцэтгүүлэхээр зохицуулсан байна. Тушаалыг ЭНД дарж үзнэ үү. Гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч гэдэгт дараах 2 төрлийн эрхийн аль нэгийг нь авсан тээвэрлэгчийг ойлгоно. Үүнд: - ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөлтэй - “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч”-ийн эрхтэй Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо

-----о0о-----

 

Байгууллагууд