- Бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 12 тонноос дээш жинтэй гадаадын тээврийн хэрэгсэл ОХУ нутагт нийтийн хэрэгцээний авто замаар зорчсон зам ашигласны болон төлбөртэй замын төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэрээр зорчихыг хориглосон байна.
- Замын хөдөлгөөнтэй эсвэл тээвэрлэлттэй холбоотой хэд хэдэн зөрчилд оногдуулсан торгуулийг ОХУ руу орох эсвэл ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарахдаа төлсөн байх ёстой.
- Улсын чанартай нийтийн хэрэгцээний авто замд учруулсан хохирлыг нөхөх зорилготой "Платон" (Platon) системийн төлбөрийг бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 12 тонноос дээш жинтэй улсын чанартай авто замаар зорчих бүх тээврийн хэрэгсэл төлөх ёстой бөгөөд километр тутамд 5,19 рубль байна.
- Системд бүртгүүлээгүй эсвэл шаардлагатай төлбөрийг төлөөгүй улсын чанартай авто замаар зорчсон тохиолдолд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 12.21.3-р зүйлд заасны дагуу торгууль ногдуулна.
- Анх удаа зөрчил гаргасан бол 5,000 рубль
- Давтан зөрчил гаргасан бол 10,000 рубль
- Гадаадын тээвэрлэгч ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр нэвтрэн орохоос өмнө нийтийн хэрэгцээний авто зам болон авто замын төлбөртэй хэсгүүдийг ашигласан төлбөрийн үлдэгдэл байгаа эсэхийг дараах байдлаар шалгаж болно:
1. avtodor-tr.ru вэбсайт, эсвэл "Avtodor" гар утасны аппликэйшны “Гадаадын тээврийн хэрэгслийн улсын дугаар" хэсгээс;
2. Лавлах төвийн утсаар: Гадаадаас дуудлага хийж байгаа бол +7 (495) 727-11-96 дугаарт залган “1” гэсэн дотоод холбоосоор холбогдох, ОХУ дотроос дуудлага хийх бол *2323 гэж залгах;
3. Нийгмийн сүлжээ болон мессенжерийн чатаар:
- Telegram: https://t.me/+jfzrcUQn0FAyZjZi;
- VKontakte: https://vk.com/tpass
- Website chat: https://avtodor-tr.ru
- MAX bot: https://max.ru/avtodor_bot

📌 Төлбөр төлөхөөсөө өмнө https://avtodor-tr.ru/feedback/ вэбсайтаар хүсэлт илгээн төлбөрийг хэмжээг шалгах боломжтой.
📌avtodor-tr.ru вэбсайтаар дамжуулан Оросын аль ч банкны картаар төлбөрийг төлөх боломжтой. Хэрэв танд Оросын банкны картгүй бол дараах сонголтуудын аль нэгийг ашиглаж болно.
Үүнд:
1. Бэлнээр төлөх -тусламж, үйлчилгээний дурын төвд хандах;
2. Виртуал карт /YuMoney г.м/-аар төлөх - гадаадын банкны картаа ашиглан виртуал картаа рублээр цэнэглэн avtodor-tr.ru вэбсайтаар дамжуулан төлөх;
3. Гадаадын тээвэрлэгчийн банкаар дамжуулан “Автодор-Платные Дороги” ХХК-ийн дансанд шилжүүлэх.
Хүлээн авагч: ООО «Автодор-Платные Дороги»;
ИНН: 7710965662;
КПП: 770701001;
Хүлээн авагчийн банкны нэр: ПАО СБЕРБАНК;
БИК: 044525225;
Хүлээн авагчийн данс: 40702810938000262409;
Дамжуулагч банкны данс: 30101810400000000225.
📍Төлбөрийн зориулалт хэсэгт дараах утгыг заавал оруулах шаардлагатай: “....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөртэй хэсгээр зорчих эрх болон замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой үлдэгдэл төлбөр”.
📍Төлөгдөөгүй төлбөрийн талаарх мэдэгдлийг тээврийн хэрэгсэл эзэмшигч илгээдэггүй болохыг анхаарах.