БНЛитва улсаар тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд




БНЛитва улсаар  тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд

Литва Улсын Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хөл хориог цуцалсан боловч өндөржүүлсэн бэлэн байдлыг хэвээр үлдээлээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын иргэдийг тус улсруу нэвтрэхийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хориглосон ч энэхүү хоригт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн жолооч нар хамаарахгүй хэмээн Литвийн автотээврийн холбооноос мэдээллээ. Эх үүсвэр: Литва Улсын автотээвэрчдийн холбоо /LINAVA/

Байгууллагууд