БНТУРК УЛСААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ НИЙТ ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД!!!




    Транзит /түр/ дугаартай тээврийн хэрэгсэлд БНТурк Улсаас ачаа ачихыг хориглоно. Харин транзит /түр/ дугаартай тээврийн хэрэгслээр /ачаатай болон ачаагүй/ тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд дараах төлбөр, хураамжийг төлнө.
  1. Транзит /түр/ дугаартай тээврийн хэрэгслээр тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд:
  2. ачаагүй тохиолдолд чирэгч-толгой, хагас чиргүүл тус бүрт 600 евро,
  3. ачаатай тохиолдолд чирэгч-толгойнд 600 евро, чиргүүлд 1200 евро;
  4. Монгол Улсад бүртгэлтэй чирэгч-толгой транзит /түр/ дугаартай чиргүүл чирч тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд:
  5. ачаатай тохиолдолд чирэгч-толгойноос дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичиг шаардах бөгөөд хагас чиргүүлд 1200 евро;
  6. ачаагүй тохиолдолд чирэгч-толгойноос дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг мөн адил шаардах бөгөөд хагас чиргүүлд 600 евро.
  Эх сурвалж: БНТурк Улсын Зам тээвэр, дэд бүтцийн яам

Байгууллагууд