БНТурк Улсруу/аас тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгчдийн анхааралд




БНТурк Улсын Худалдааны яамнаас 2022 оны 3 дугаар 15-наас эхлэн  торгууль болон зам, гүүр ашигласны төлбөртэй холбоотой дараах арга  хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд: - төлөгдөөгүй бүх торгууль, зам, гүүр ашигласны төлбөрийг дээрх  хугацаанаас эхлэн тус улсын бүх хилүүд дээр ПОС машин ашиглан төлөх; - торгууль, зам, гүүр ашигласны төлбөр төлөгдөөгүй тээврийн хэрэгслийг  тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор гадаадын тээвэрлэгчид  https://ivd.gib.gov.tr линкээр орж нүүр хуудасны баруун доод хэсэгт  байх “Yabancı Plakalı Araç Ödemeleri (Foreign Vehicle Payments) -  Гадаадын тээврийн хэрэгсэл төлбөр төлөх” цэсийг сонгон  торгууль  байгаа эсэх талаар мэдээлэл авах боломжтой. Эх сурвалж: UND

Байгууллагууд