Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх зах зээлийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх, автотээврийн харилцааны тухай хууль, олон улсын гэрээ хэлэлцээрт тээвэрчдийн ашиг сонирхлыг тусгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, автотээвэр эрхлэгчдийн мэргэжил, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, олон улсын автотээврийн холбоо, нийгэмлэгүүдтэй холбоо тогтоож гадаад харилцааг өргөжүүлэх, тэрчлэн нийгэмд болон гишүүн байгууллага, тээвэрчдэд үйлчлэх чиглэлээр ажиллаж байна.