Аюултай ачааны сургалтад бүртгэж эхэллээ.




Сургалтын зорилго: Аюултай төрлийн ачааг тээвэрлэх байгууллагын зааварлагч болон жолооч нарыг мэргэшүүлэхэд оршино.

Сургалтын зорилт: Суралцагч нарт “ADR” хэлэлцээрийн дагуу аюултай ачааг автомашинаар тээвэрлэхэд үүсэх эрсдэлийг бууруулах, осол гэмтлийн үед авах арга хэмжээний талаар болон нэгдсэн зааварчилгааг бэлтгэх, дагаж мөрдөхтэй холбоотой дэлгэрэнгүй ойлголт олгох.

Хөтөлбөрийн нэрс:
  1. Аюултай ачааны үндсэн сургалт                    /заавал үзэх/
  2. Аюултай ачааны цистерний сургалт             /нэмэлтээр үзэх/
  3. 1-р ангиллын аюултай ачааны сургалт        /нэмэлтээр үзэх/
  4. 7-р ангиллын аюултай ачааны сургалт       /нэмэлтээр үзэх/
Сургалт явуулах орчин:

Хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангасан, нэг ээлжинд 10-15 суралцагч хамрагдах боломжтой танхим болон дадлагын газарт шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

Сургагч багш нар:

Олон улсын автотээврийн холбооны сургалтын байгууллага (IRU academy) -аас тухай хөтөлбөрт хичээл заах эрхээ авсан олон улсын хэмжээний сургагч багш байна.

Суралцагч нарт тавигдах шаардлага:

Жолооч – Мэргэшсэн жолоочийн "С", "СЕ" ангиллын үнэмлэхтэй байна.

Зааварлагч – Автотээврийн салбарын мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, тээврийн байгууллагад 6 сар ажилласан туршлагатай байна.

Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институт Мэдээлэл авах утасны дугаар: 9697-8638, 7011-8638

-----оОо-----


Байгууллагууд