Олон улсын автотээврийн холбоо /IRU/-ны ээлжит чуулга уулзалтад тус холбооны төлөөлөл амжилттай оролцлоо.




   

Олон улсын автотээврийн холбооны ээлжит чуулга уулзалт Женев хотноо 2025 оны 5 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг чуулга уулзалтад 5 тивийн 50 гаруй улсын төлөөллүүд  оролцов.

Энэхүү уулзалтаар олон улсын тээвэрчид "Европын холбооны улсад зорчих жолоочийн визний талаар, БНХАУлсад ТИР дэвтэрийг нээхгүй байгаа" зэрэг тулгамдсан асуудлуудынхаа талаар хэлэлцсэн байна.

Мөн Олон улсын автотээврийн холбооны бусад салбар хорооны хуралдаануудад оролцож Цаасгүй Э-ТИР системийг нэвтрүүлэхтэй холбоотой асуудлын талаар холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, цаашид авах арга хэмжээний тухай тодорхой тохиролцоонд хүрсэн. Мөн Европын холбооны улсад тээвэр хийхэд шаардлагатай КОД-95 гэрчилгээг Монгол жолооч нарт олгохтой холбоотой асуудлыг зарчмын хувьд хэлэлцэж тохиролцлоо.

   

-----oOo-----


Байгууллагууд