Европын холбооны улсад жолоочоор ажиллахад шаардлагатай мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг олгох эрхийг Олон улсын автотээврийн холбоонд Европын холбооноос олгосон байдаг.
Зам, тээврийн ажиллагсдын мэргэжлийн боловсролын институт нь Олон улсын автотээврийн холбооны сургалтын байгууллагаас Олон улсын мэргэшсэн жолоочийн сургалт зохион байгуулахтай холбоотой итгэмжлэл, зөвшөөрлийг 2023 онд авсан бөгөөд энэ оноос эхлэн Монгол жолооч нарт Европын холбооны улсад жолоочоор ажиллах эрх бүхий КОД-95 тай мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох боломжтой боллоо.