Гаалийн ерөнхий газар, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо хамтран "Гаалийн сургагч багш бэлтгэх ТИР-ийн сургалт"-ыг зохион байгууллаа. Сургалтад Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Ховд аймаг дахь гаалийн газар, Увс аймаг дахь гаалийн газар, Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газруудаас сургагч багшаар ажиллах нийт 15 гаалийн байцаагч хамрагдлаа. Сургалтад амжилттай хамрагдсан нийт сургагч багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
