НҮБ-ын тогтвортой тээврийн шинэ 10 жил (2026-2035) эхэлнэ




          2023 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дахь чуулганаар НҮБ-ын “тогтвортой тээврийн өдөр”-ийг тэмдэглэх тогтоолыг баталснаар арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг албан ёсоор “Дэлхийн тогтвортой тээврийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.           Энэ жилийн “Дэлхийн тогтвортой тээврийн өдөр” нь НҮБ-ын тогтвортой тээврийн шинэ 10 жил (2026-2035)-ийг автотээврийн салбарт чиглүүлж байгаагаараа онцлог юм.           2026 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх НҮБ-ын тогтвортой тээврийн шинэ 10 жил нь
    • Тэгш хүртээмж
    • Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах
    • Логистикийн үр ашигтай байдал
    • Хүн төвтэй хотын хөдөлгөөн
    • Аюулгүй, цэвэр тээвэр
    • Шинжлэх ухаан, технологи, инноваци гэсэн стратегийн 6 чиглэлтэй байх юм.
          Энэ 10 жилийн зорилтуудыг TIR, CMR зэрэг НҮБ-ын конвенцууд, мөн Олон улсын автотээврийн холбооны мэргэжлийн ур чадвар олгох, гэрчилгээжүүлэхтэй холбоотой шийдлүүд болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах байгальд ээлтэй практик дээр батлагдсан хэрэгслүүдэд тулгуурлан хэрэгжүүлэх юм.

Байгууллагууд