БНЛитва Улс тээврийн хэрэгслийн стандарт түлшний савандаа 200 литрээс дээш хэмжээний түлштэй нэвтрэхийг хориглолоо




             Бүгд найрамдах Литва Улс 2026 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн  үйлдвэрлэгчийн техникийн баримт бичигт заасны дагуу үйлдвэрлэгчээс суурилуулсан стандарт түлшний сав эсвэл хөргөх болон бусад системд ашигладаг түлшний хэмжээг 200 литрээс хэтрүүлэн ОХУ, Беларусь Улс талаас БНЛитва Улс руу нэвтрэхийг хориглолоо. Энэхүү арга хэмжээ нь 2027 оны 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй. Иймээс ОХУ болон Беларусь Улс талаас БНЛитва Улс руу эсвэл дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхдээ энэхүү хязгаарлалтыг тооцож байхыг хүсье.

2026.05.06


Байгууллагууд