АЧАА ТЭЭВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 2 дугаар 26-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын тухай” А/52 тоот тушаалаар улс, хот хоорондын зорчигч тээврийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг дуустал зогсоосон. Энэхүү шийдвэрээр ачаа тээвэрлэлтийг хориглоогүй тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мэдээллийг нягтлах шаардлагатай бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай албаны 262022 тоот утсанд хандана уу.МАТНХОЛБОО